"Амьдрахуй" зохиолоос амьдралыг таньсан уншигчдын сэтгэгдэл
2018-09-19 1841

Зургийг: Ц.Энх-орчлонгийн хувийн хуудаснаас авлаа. 

Зовлон зүдгүүр хүнийг хайр найргүй талхисаар эцэстээ амьдралын утга учир, зорилго, үнэт зүйлс гээд цөмийг мартууллаа ч гагцхүү "Чи амьд байгаа шүү" хэмээн ахин дахин аргадан сануулсаар буйг энэхүү зохиолд дурайтал бичиж, зурайтал дүрсэлжээ.

Яг уншиж дууссаны дараа хэлэх үг олддогүй ээ, хэд хоногтоо л толгойноос гарахгүй шинжтэй.

Залуу хүн бүр уншаасай.

 -н.Уянга-

 Амьдралын тухайд л бага сагахаан бодож явснаас амьд байхын үнэ цэнийн тухай бараг л бодож явсангүй ээ. Эрмүүхэн залуу насандаа ийм ном олж уншина гэдэг бас аз шүү. Амьд л байна гэдэг өөрөө л яасан их зол жаргал вэ?

Зовлонгийн шуурга нүүр нүдгүй биднийг ташуурдлаа ч зовлонгоо үүрээд ч болов урагшлах хэрэгтэй юмсанж. Хэдэн арван саяд ганц л олддог "хүн байх" хувийг атгаж төрсөн шүү дээ бид. Гэхдээ зовлон зөвхөн зовлон л байдаг гэж хэлсэн хүн бий билүү. Хүний мэдэрдэг бүхэн жаргал ч байж мэднэ😉 Ямартаа ч амьдрах л хэрэгтэй, бурхны чамд өгсөн цаг хугацаа дуусах хүртэл.

 -Ц.Энх-орчлон-

 

Бид хэрхэн амьдарч байгаа вэ, бидний өмнө тулсан зовлон гээч үнэндээ юу вэ? гэдгийг ахин дахин эргэцүүллээ. “Тагтаа”-д баярлалаа.

-Б.Энхтөр-

“Үхье гэвэл амьдрах хэрэгтэй”. Юу ч болоогүй байхад гуньж гутрах, бууж өгөхөө байхаар шийдлээ.

-Н.Саранзаяа-

 Амьдралаас ганц ч болов гэрэл гэгээг олж харвал тэсээд үлдэх юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Сургаал мэт зохиол юм даа.

-Ж.Энэрэл-

Түр хүлээнэ үү...
Top