Бага залуудаа бичсэн ном нь алдарт хүргэсэн ТАВАН зохиолч
2018-02-05 2867

Зохиол бичихэд нас хамгийн их хамаатай гэж үздэг хүн цөөнгүй. Амьдралаас хуримтлуулсан туршлага, нас намба, хэрсүү ухаан зохиолчдод юун түрүүнд чухал гэцгээдэг. Гэтэл үүнийг үгүйсгэж хүүхэд шахуу байхдаа ном бичиж тэр нь амжилтад хүрсэн зохиолч олон бий. Тухайлбал доорх ТАВАН хүнийг хар.


download

Артур Рэмбо (Нас 19, бүтээл “Там дундуур”)

Францын яруу найрагч, симболист дүрслэлийн эцэг гэгддэг Артур Рэмбо арван нас хүрэхдээ хэдийн ямар шүлэг унших уу, ямарыг нь уншихгүй вэ гэдгээ мэддэг болсон байжээ. Арван тавтайгаасаа эхлэн шүлгүүдээ сонин хэвлэлд нийтэлж, 19 насандаа өөрийнхөө цорын ганц ном “Там дундуур” найраглалаа гаргасан юм. Түүний шүлгүүд дараа зууны уран зохиолд симболизмыг хүргэж өгсөн билээ.

download (1)Лодонгийн Түдэв (Нас 21, бүтээл “Уулын үер”)

Роман бичих нь заавал нас тогтсон, туршлага суусан хашир зохиолчийн хийх ажил биш гэдгийг зохиолч Л.Түдэвийн жишээ батална. Тэрбээр 21 насандаа гол бүтээлүүдийнхээ нэг “Уулын үер” романаа бичиж, олонд танигдсан юм.

120px-3NumberThreeInCircle.svg

Михайл Шолохов (Нас 19, бүтээл “Донын өгүүллэгүүд”)

 Утга зохиолын Нобелийн шагналтан, “Дөлгөөн Дон” романы зохиолч Михайл Шолохов “Донын өгүүллэг”-үүд номоо 19 насандаа гаргаж байжээ. “Дөлгөөн Дон” романыг бичих суурь болсон эдгээр өгүүллэгүүд голчлон Донын эрэг дагуух хасгуудын ахуй амьдралыг хүүрнэдэг.

download (2)

Франсуаза Саган (Нас 17, бүтээл “Сайн уу, Гуниг минь”)

Францын зохиолч Франсуаза Саган бол бага залуудаа сонгодог бүтээл туурвигчдын төгс жишээ. Тэрбээр 17 насандаа “Сайн уу, Гуниг минь” бэсрэг романаа бичиж, урсгал өгүүлэмж, нягт бичлэгээрээ уран зохиолын ертөнцийг доргиосон билээ. Түүний дээрх зохиолыг “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас орчуулагч Б.Сувддуламын орчуулгаар эх хэлнээ буулгаад буй.

5numberfiveincircle

Трумэн Капоти (Нас 24, бүтээл “Өөр дуу хоолой, өөр өрөө”)

Анхны өгүүллэгийн түүврээ 21 насандаа туурвисан Америкийн зохиолч Капоти хоёр дахь номоороо роман гаргажээ. Өнгөрсөн зууны содон туурвилчдын нэг, Харпир Лийгийн дотны анд явсан эл эрийн уран зохиолын замнал их л эрт эхэлсэн юмсанж.

Түр хүлээнэ үү...
Top