Энэ өдрийн шүлэг
2015-03-17 301

JesterHeads (1)  

ХҮҮХЭЛДЭЙН ЗАХ

/Өнөөгийн дүр төрх/

Эрхэмсэг ноёд оо,
Энд хүүхэлдэйн зах нээгджээ.
Тал саран хаа нэгтээ
Хоног төөрүүлсэн гуйлгачин шиг бэдрэхэд
Түүнийг хэн ч үгүйлэхгүй хүүхэлдэйн хотхонд
Харанхуйн цэнгээн үүсгэжээ.
Хачин их дуу шуу, газар доргих нь
Хүлгийн төвөргөөн, эсвэл цахилгаан станц биш
Сайх хотын хүндэт дарга хүүхэлдэйд
Сайшаал үзүүлж, хундага өргөх ёслол аж.
Хүүхэлдэйн хотхон суу алдарт шатжээ.
Халамцуу, халамцуу, намгийн мэлхий шиг...
Хөөрцөглөж зарим нь хөлөө хугална
Хэний, юуны төлөө юм бүү мэд
Хачин их сүр дуулианыг үзүүлнэ.
Хөдөөгийн буйдад эмгэн үнэг уйлна.
Харуй өтгөртөл ууль гашуунаар инээнэ.
Хөх морьтой савдаг ууланд хальжээ.
Хөөрхий тэр харууслаа даасангүй гэнэ.
Харанхуй улам зузаархад
Хүүхэлдэйн хотод найр хавтгайрчээ.
Хүмүүс шиг хуйвалдаж, хүмүүс шиг наймаалцаж,
Хамгийг хурааж, хамгийг хуу хамж,
Алтан хоргон дотор хүмүүсээс дутахгүй баярхана.
Хүүхэлдэйн тэмцээнд хүүхэлдэй түрүүлсний төлөө
Тавин жилийн найр зарлаж, тасралтгүй ууна.
Тэнгэр минь, дэлхийн суут сармагчин хүүхэлдэй
Тэндээс бас төрсөн гэнэ. Аварга, шилдэг
Хамгийн, хамгийн... Аз болж дэлхийд ганцхан
Хүүхэлдэйн зах нээгджээ, энд.

1993 он
Дашийн Оюунчимэг
Түр хүлээнэ үү...
Top