Номын баярын үеэр ТАГТААгийн асраас авч болох шинэ ном, сонирхолтой зүйлс
2021-09-16 Зугаатай уншлага 301

30 дахь удаагийн Үндэсний номын баяр 9 сарын 17,18,19-ний хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа билээ. Номын хорхойтнууд, уншигчдийн хүсэн хүлээдэг эл арга хэмжээнд хэвлэлийн газрууд, ном бүтээгчид олон шинэ ном, сонирхолтой зүйлсээр уншигчидтайгаа уулздаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн намрын номын баяраар ТАГТАА паблишинг өөрийн асар дээрээ дараах онцлох шинэ ном, сонирхолтой зүйлсийг дэлгэн угтах болно.

ТАГТАА REVIEW утга зохиолын сэтгүүлийн анхны дугаар

Үндэсний болон дэлхийн утга зохиолын бүтээлийг бүхий л төрлөөр сорчлон хүргэж буй 300 орчим хуудастай утга зохиолын бүрэн сэтгүүл монголд анх удаа ийн гарч буй нь Tagtaa Review сэтгүүл юм. Номын баярын үеэр уг сэтгүүлийн анхны дугаар болох ХОРИОТОЙ УРЛАН нээлтээ хийн анх удаа уншигчиддаа хүрнэ.

СОЛОНГОСЫН ШИНЭ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ГОЛ ТӨЛӨӨЛӨЛ КИМ ИОНГХАГИЙН "ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА" РОМАН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“Эх орон чинь дуудаж байна” роман Ким Ионгха зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогдох бөгөөд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан жир хүний хувь заяа хийгээд, ерөөс хүмүүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан тун сонирхолтой бүтээл юм.

ЗОХИОЛЧ ЯРУУ НАЙРАГЧ Ц.ДЭЛГЭРМААГИЙН "ЗҮРХЭНД АГЧ НАМУР" ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭ НОМ 

Тагтаа паблишингийн ерөнхий редактор зохиолч, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн "ЗҮРХЭНД АГЧ НАМУР" яруу найргийн номоо шинээр гаргаж байгаа билээ. Тэрээр номынхоо өмнөтгөлд:"...Хавтас нээгээд л шүлгүүд минь өөрсдөө л "яриад" эхлэх учир тэднийхээ тухай юу ч хэлэхсэн билээ дээ. Ихэнх нь он саргүй, зарим нь бүр дэвтрийн хуудас, компьютерийн хавтаст ч ул мөргүй шүлгүүдээ цуглуулан нэгтгэж, шилэн сонгосны эцэст ийм нэгэн ном эмхэтгэлээ.

ОРЧУУЛАГЧ, ЯРУУ НАЙРАГЧ МӨ.БАТБАЯРЫН "ТЭНГЭРТ ОЙРХОН ДУУЛЖ ЯВАА ХҮН" ШИНЭ НОМ

Орчуулга, яруу найргийн бүтээлүүдээр нь та бүхний танил болсон Мө.Батбаяр энэ удаад ТЭНГЭРТ ОЙРХОН ДУУЛЖ ЯВАА ХҮН хэмээх хүүрнэл зохиолын анхны бүтээлээ гаргаж буй нь номын баярын үеэр уншигчдад анх хүрэх юм. 

ФРАНЦ КАФКАГИЙН "ХУВИРАЛ ТЭРГҮҮТ ТУУЖ ӨГҮҮЛЛЭГҮҮД" НОМ АХИН ХЭВЛЭГДЭН, ХУДАЛДААНД ГАРЧ БАЙНА

Номын баярын үеэр дээрх шинэ номнуудаас гадны Тагтаагийн худалдаанд байгаа бүх ном 20-30 хувь хямдралтай худалдаалагдахаас гадна худалдаанд хэсэгтээ дуусаад байсан ФРАНЦ КАФКАгийн "ХУВИРАЛ" ахин хэвлэгдэн цөөн тоогоор худалдаанд гарч байгаа билээ.

УТГА ЗОХИОЛ, НОМООС СЭДЭВЧИЛСЭН ПОДООЛКНУУД АНХ УДАА ХУДАЛДААНД ГАРЧ БАЙНА

Энэ удаад Тагтаагаас уран зохиол, номын хорхойтнуудад хүргэх нэгэн сонирхолтой зүйл бэлдсэн нь үгийн урлагийн суутан Франц Кафкагийн зураг бүхий КАФКА, философийн хорхойтнуудад зориулан Ницшегийн GOD IS DEAD болон САЙН УУ, ГУНИГ МИНЬ, ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ номуудын агуулга бүхий подоолкнууд гаргаж байна.

ТАГТААГИЙН НОМНУУДЫН АГУУЛГА БҮХИЙ ДААВУУН ТОРНУУД

Уламжлал ёсоор Тагтаагийн ном болоод утга зохиолын агуулга бүхий бүхий даавуун торнууд хэд хэдэн загвараар худалдаалагдах болно.

Б.ОДГЭРЭЛИЙН "ҮЛ ТАНИХ ЗОЧИН" ЯРУУ НАЙРГИЙН НОМ АХИН ХЭВЛЭГДЭЖ БАЙНА

Яруу найрагт дурлагчдын хувьд маш ховор, эрэл сурал болдог "ҮЛ ТАНИХ ЗОЧИН" хэмээх бяцхан боловч том ном ахин хэвлэгдэж уншигчдийн гар дээр очиж буй туйлын баяртай мэдээг хуваалцаж байна. 

БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГИЙН НОМНУУД

Тагтаагийн асраас та уран зохиолын номнууд худалдан авахаас гадна Баримтат гэрэл зургийн сонирхолтой, ховор номнуудыг мөн авах боломжтой.

Финляндын сэтгүүлч, гэрэл зурагчин Ирья Халашийн Монгол Улсад өрнөсөн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл явдлыг зурагласан бүрэн хэмжээний зургийн цомог-ном “Revolution - Сэрсэн Монгол” ном Тагтаагийн асар дээр худалдаалагдах болно.
Ирья Халаш тухайн үед Ройтерс агентлагийн сурвалжлагчийн хувиар Монголын Ардчилсан хувьсгалыг дэлхий дахинд буюу гадны хэвлэлд анх мэдээлсэн билээ. Түүний зургууд Ардчилсан хөдөлгөөний өнгө өнгийн дүр төрхийг буулгаснаараа онцлогтой. Энэхүү ном нь С.Зориг агсан болоод бусад эрхмүүдийн олон нийтийн хүртээл болоогүй ховор, нандин зургуудаар дүүрэн бүтээл юм.

Мөн Гамма агентлагын гэрэл зурагчид болох Д.Давааням, Б.Рэнцэндорж нарын баримтат гэрэл зургийн номыг авах боломжтой.

Түр хүлээнэ үү...
Top