ЖАН ЖИХАО: ШАТАМХАЙ БҮХЭН
2021-03-22 Зугаатай уншлага 316

Жан Жихао 1965 онд Хүбэй мужид төрсөн, “Хятад шүлэг” сэтгүүлийн ерөнхий редактор, Хятадын зохиолчдын эвлэлийн яруу найргийн зөвлөлийн гишүүн, яруу найргийн 7 ном, эсээ, үргэлжилсэн үгийн олон ном хэвлүүлжээ. Хятадын оны шилдэг яруу найргийн шагнал, Ардын утга зохиолын шагнал, Лү Шюний нэрэмжит утга зохиолын шагнал хүртсэн зохиолч, яруу найрагч.

ШАТАМХАЙ БҮХЭН 

Шилмүүс хамгаас амархан авалцана

Гарчигласан сонин, уншсан ном

Нууцхан харж явсан хүндээ эрээчсэн захиа

Эмгэнэл бичсэн цаас, энэ бүхэн амархан ноцно

Дэлхий ертөнц дэндүү ядууг ухаарснаас хойш

Амьдрал гэнэт үлэмж баян болж хувирна

Хэрэггүй эд өлгө амьдаар минь намайг булах гээд

Шатаах сан гэх адгуу хүсэл байнга төрнө

Уйлъя гэхнээ нулимсгүй болтлоо амьдарснаа

Борооны дараа илүү тод мэдэрнэ

Холгүйхэн хулангаас утаа суунаглана

Гал тогооны үүдэнд суугаа хүн

Урьд нь хүүхэд байсан өнөө юу ч биш

Дэргэд минь одоо шатамхай зүйл алга

Энэ л шүлгийг бичиж

Биеийнхээ хувхай мөчрүүдийг хугалнам

Дүүрэнжаргал Шарайд орчуулав

Түр хүлээнэ үү...
Top