МЭЛХИЙ РОМАНААС ОНЦЛОХ АРВИС ЭШ : САЙН АРХИЧИД ИДДЭГГҮЙ ЮМ ШҮҮ...
2021-01-26 311

Оны өмнө  А.Урантогосын орчуулгаар монгол уншигчдын хүртээл болсон нобелийн шагналт Мө Яны "Мэлхий" романаас онцлох эшлэлүүдийг та бүхэнд хүргэж байна. 

***

Харанхуй байлаа гээд хамар амаа ямар ч хүн олно биз дээ.

***

Сайн эр ид явсан цагаа дурсдаггүй юм.

***

Үнийг нь бодоод яах вэ. Ийм архи уудаг хүмүүс чинь бидэнтэй адилгүй. Өөрөө архиа худалдаж авдаггүй юм. Харин бэлгэнд өгсөн хүмүүс нь бидэн шиг энгийн архи уудаг юм.

***

Сүүдрээсээ айж, сүүлэндээ хатгуулсаар өдийг хүрлээ.

***

Айх тусам чөтгөр олширно.

***

Сайн архичид иддэггүй юм шүү.

***

Хятадын анагаах ухана гэдэг зүйлийг ах огт мэдэхгүй байна. Хятадын уламжлалт эмч гэдэг чинь тал хувь нь мэргэ төлгө. Мэргэ гэдэг чинь үгэндээ бусдыг төөрүүлэхээс өөрийгөө орооцолдуулна гэж юу байх вэ.

***

Залуу насанд тохиох сайхан бүсгүй, эд хөрөнгө гэдэг манан мэт хуурмаг барьцгүй. Харин эх орон, гэр бүл гэдэг юугаар ч сольшгүй хамгийн эрхэм дээдийн хэмжүүр.

***

Хүн хэдэн хүүхэд төрүүлэх нь бурхны мэдэх хэрэг. Та нарын энэ хийж байгаа зүйл сохор хүнд лаа бариулж буй мэт дэмий хэрэг биш үү?

***

Олон түмэн гэдэг хэзээ ямагт хүчтэй хийсвэрлэн бодогчид байдаг шүү дээ.

***

Элэг Ван гэнэ ээ. Бах мэлхий галууны маханд санаархана гэгч болж дээ. Манай Арслан зүст яаж түүнийг тоох вэ дээ.

***

Өөрөө унасан жимс л амттай байдаг юм шүү дээ. Би өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийн тэсвэр тэвчээрээр түүний хайрыг олж авах болно.

***

Хэрвээ хүн байхгүй бол энэ хорвоо ертөнцөд түүнээс илүү үнэ цэнтэй зүйл юу байх вэ” хэмээгээд ээж цааш нь “Мао дарга чиний ах дүү хамаатан садан болохгүй биз дээ гэлээ.

***

Тийм холыг бодоод яах вэ. Төрнө гэдэг чинь амьдрах эрхтэй болно гэсэн үг.

***

Ү  Күн хэчнээн чадвартай байсан ч Тансан ламын тарни шившлэгээс мултарч чадна гэж үү?

***

Ард олны нүд гэдэг харанхуй шөнө ч гэрэлтэй.

***

Жижиг асуудал дээр шударга ёс гэж байхгүй бол том хэрэгт шударга ёс гэж юу байх билээ.

***

Гэвч түүх гэдэг үр дүнг чухалчилдаг болохоос яаж хүрсэн арга замыг огоорч орхидог жамтай.

***

Бид бол энгийн ард. Энгийн түмэн гэдэг чинь юу ч бодож болно шүү дээ.

***

Би чамд нэг үнэнийг хэлье. Чи өөрийгөө хэн гэж бодов. Энэ хорвоо ертөнцийн бүх хүн чамайг тойрон зогсоод чиний хэрэг явдлыг ажиглаж байна гэж бодоо юу. Үгүй дээ, яг үнэндээ хүн бүр өөрийн зовлонтой, өөрийнхөө төлөө амьдарч явдаг юм.

***

Энэ олон жил би нэг л зүйлийг ойлгосон. Хэчнээн ээдрээтэй хэцүү байна, аль болох урсгалаар нь тавьж, хэрэг явдал өөрөө шийдэгдэхийг хүлээх хэрэгтэй.

Түр хүлээнэ үү...
Top