"МЭЛХИЙ" РОМАНААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
2021-01-04 Зугаатай уншлага 554

Тагтаа Паблишинг дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий"-г эх хэлнээ орчуулан хэвлүүлжээ.
Мө Янь хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаран бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл аж. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигчдад танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл нь "Мэлхий" роман юм.

...

Гэвч түүх гэдэг үр дүнг чухалчилдаг болохоос яаж хүрсэн арга замыг огоорч орхидог жамтай.

...

Бусдыг ийн шинжиж буйтай минь адилаар бусад хүмүүс ч намайг тийн шинжиж буй нь лавтай.

...

Хэн нэгэнд дурлахад заавал нэг золиос шаарддаг юм. Гэтэл өөрийгөө хайрлахад золиос хэрэггүй шүү дээ. Яаж хайрламаар байна, төдий чинээгээрээ л хайрлана. Өөрөө өөртөө эзэн байна.

...

Хорвоо дэлхий хэчнээн уудам цэлгэр, хүний амьдрал үүл шиг харагдах хэрнээ эзлэх жингүй болохыг таньсан.

...

Бүтэлгүй хайр дурлалтай учирна гэдэг баялаг олсноос ялгаагүй хэрэг. Ялангуяа уран бүтээлч хүн хайр дурлалын ялагдалтай нүүр учраагүй бол яруу сайхан бүтээлүүд төрөн гарах эсэх нь тун эргэлзээтэй.

...

Уучлаарай, бичгийн хүн гэдэг өөрийн төсөөллийн ертөнцдөө өөрийгөө өргөмжлөн суух юм даа.

...

Бид нар хайрлан энэрмээр ганцхан дэлхий ээжтэй, хазгай гишгэж болохгүй ганц ширхэг амьтай шүү дээ.

...

Амьдарч ахуй цаг үе, нийгэмд маань ямар ч асуудал гараагүй атал амин хувиа хичээсэн миний дотор л түмэн асуудал зураатай байв.

...

Гүйх гэдэг миний төрөлхийн чадвар бөгөөд олон жилийн тухтай амьдрал намайг өмнө нь хэчнээн баяртайгаар гүйдэг байсныг мартуулж орхисон юм.

...

Хүн төрлөхтний хамгийн дээд мэдрэмж бол хайр. Хайр гэдэг амьдрал болохыг, хайр өөртөө амар амгаланг агуулдаг болохыг ухаарлаа.

...

Өөрийгөө гэм нүгэлтэй гэж боддог хүн ямар нэгэн аргаар тайтгарал олохыг оролддог шүү дээ.

"Мэлхий" Утга зохиолын Нобелийн шагналт зохиолч Мө Янь

Орчуулагч: Амарбаатарын Урантогос

Түр хүлээнэ үү...
Top