Азийн сан олон улсын байгууллагын хотын засаглалыг сайжруулах төслийн мастер сургагч багш Б. Оюундарь: Хайку
2019-11-29 98

Б. Оюундарь: Хайку шүлэг нь амьд байгалийн гоо үзэсгэлэнг  хүчтэй чамин үгээр нэмж хачирлаагүй, гэрэл гэгээтэй, гэгээн гунигтай нь хамт илэрхийлдэг  эгоцентр чанартай байдаг.

***

Сарыг өнчин гэж

Бодохдоо би

Өнчин байдаг.

 А. СОДХҮҮ

***

Тэнгисийн тухай

Тэжээвэр загаснууд минь

Ярилцана

 Н. ИДШИ

 ***

Нүцгэн мөчир

Нүд минь

Жимс олж харав

 Г.  ДАРЬНЯМ

 ***

Тэртээд цас нурав

 Хаа нэгтээ

Бүсгүй хүн ээж болжээ .

 Г. ДАРЬНЯМ

 ***

 Эгчийн даашинзны

Цэцэг хүртэл гандсан

Энэ л намар

 Н. ТӨВШИНЗАЯА

 ***

Зүс бүгээн үүрээр

Морин төвөргөөн алсрахуй

Аньсага чийгтэй.

 Н. ТӨВШИНЗАЯА

Түр хүлээнэ үү...
Top