ДУРТАЙ ШҮЛЭГ: БАТЖАРГАЛЫН ОДГЭРЭЛ
2021-12-20 Дуртай шүлэг 49

Энэ өвлийн эхний цас хаялан буй энэ үдэш та бүхэндээ "ДУРТАЙ ШҮЛЭГ" шинэ төслийнхөө гурав дахь дугаарыг хүргэж байна.

Америкийн яруу найрагч Роберт Пинскийн 1997 онд Бостоны их сургуультай хамтран эхлүүлсэн "Дуртай шүлэг" төслийг бид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж буй билээ.

Гаднаас нь харвал бид нэг л янзын царай төрх, хэлбэр хийцтэй бодгалиуд. Гэвч бидний сэтгэлд түмэн янзын өнгө будаг сүлэлдэн, баяр гунигийн дэнс давтагдашгүйгээр жинлэгдэн байдаг. Тиймээс ямар ч ажил мэргэжлийн, хэн боловч өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг уншиж, сэтгэл дэх өнгө будгаа хуваалцах боломжийг "Дуртай шүлэг" төсөл олгох болно.

Энэхүү дугаарт ламаист шүлэгч Б.Одгэрэл оролцож төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж "Алт" шүлгийг уншив.

Энэхүү төсөл яруу найргийг сэтгэлийнхээ гүнд хүлээн авдаг үнэнч уншигчид, үгийн хүч, эрчмийг оюун бодолдоо имэрч чаддаг хэн бүхэнд нээлттэй байх болно.

Түр хүлээнэ үү...
Top