Азийн сангийн сургагч багш Б.Оюундарь
2019-12-17 139

"Дуртай шүлэг" булангаараа бид Азийн сан олон улсын байгууллагын хотын засаглалыг сайжруулах төслийн мастер сургагч багш Б. Оюундарийг дуртай шүлгүүдээ хуваалцаач гэж урилаа.  Тэрээр хайку шүлэгт дуртай гээд "Хайку шүлэг амьд байгалийн гоо үзэсгэлэнг  хүчтэй чамин атлаа нэмж хачирлаагүй, гэрэл гэгээтэй, гэгээн гунигаар нь илэрхийлдэг, эгоцентр чанартай байдаг нь таалагддаг" гэсэн юм.

Б.Оюундарийн дуртай шүлгүүд:

***

Сарыг өнчин гэж
Бодохдоо би
Өнчин байдаг.

А. Содхүү

***

Тэнгисийн тухай
Тэжээвэр загаснууд минь
Ярилцана.

 Н. Идши

 

***

Нүцгэн мөчир
Нүд минь
Жимс олж харав

 Г.  Дарьням

 

***

Тэртээд цас нурав
Хаа нэгтээ
Бүсгүй хүн ээж болжээ .

 Г. Дарьням

 ***

Эгчийн даашинзны
Цэцэг хүртэл гандсан
Энэ л намар

Н. Төвшинзаяа

 

***

Зүс бүгээн үүрээр
Морин төвөргөөн алсрахуй
Аньсага чийгтэй.

Н. Төвшинзаяа

Түр хүлээнэ үү...
Top