ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС 20: УЛААНБААТАР ДУРСАМЖ МИНЬ
2022-11-04 Илгээгээгүй зурвас 197

УЛААНБААТАР"дурсамж минь.


Хайр дурлалтай учраад 5 сар болжээ ... богино мэт боловч миний хувьд үнэхээр урт цаг хугацаа...
Чамайг яг одоо ямар байдалтай байгааг би сайн мэдэж байна. Амьдралдаа анх удаагаа өөрөөсөө ч илүү өөр хүнийг мэддэг бас мэдэрдэг болсон . Яг одоо чамд бүх зүйлс хэцүү байгаа асуудлууд хайр дурлал гээд л гэхдээ чи өөрөө тэнцвэрийг маш сайн барьж чаддаг учраас би чамайг ухаантай гэж боддог юм.Анх чамтай учрахдаа хөөх ийм хурдан ойртож болдог юм байхдаа гэж бодсон аз жаргалтай байсан үе минь чамтай анх танилцсан үе. Би сайн санаж байна хэрхэн танилцсан аа гэхдээ чамайг надаас асуухад би хэрхэн танилцсан тухайгаа хэлээгүй л дээ.Үнэндээ би өөрийн орох дуртай кофе шопд анх чамайг харсан чиний инээд,нүд,яриа бүхэлдээ надад таалагддаг одоо ч гэсэн хэвээрээ.Тэр цаг хугацаанаас хойш би чамайг хардаг болчихсон хамгийн сонирхолтой нь 2сарын дараа би чамайг ажилд орсон газартаа харсан юм. Дараа нь яагаад ч юм бэ? хамт уухаар болчихсон тэгээд л энэ бүгд эхэлсэн.
Би дурлаж эхэлсэн миний зовлон ингэж л эхэлсэн.
Миний алхсан мөр Улаанбаатар хотын минь төв хэсэг тэр чигтээ надад дурсамжтай:
•Сүхбаатарын талбай хамгийн анх чам руу яаран алхаж очсон зам.
•Монголын уран зургийн галерейн гадаах сандал хамт сууж тамхилсан чи шүлэг бичсэн чиний шүлгэнд миний өмссөн ногоон өнгийн пальто орсон байсан
•Номын редакцын гадаах тамхилж суудаг сандал
•Кафе,чиний дуртай дууг тавьдаг байсан газар
•Кафе-н жижиг өрөө чиний орох дуртай өрөө
•МУИС-ын автобусны буудлын баруун талд байрладаг жигнүүр бууз
•Модны хоёр
•Цирк
•Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
•5шарын автобусны буудал ...
миний явах дуртай хайрладаг газрууд одоо явж чадахгүй ээ өвдөж байна.Сэтгэл гэдэг чинь ядардаг юм байна шүү дээ.Чамайг санасандаа ганцаараа ууна шүлэг уншина хааяа өөрөө бичнэ . Уран зохиол , утга зохиол Монголын яруу найрагт дурлуулж өгсөн чамд баярладаг гэхдээ жаахан хэцүү байдаг юм чиний уншиж өгдөг шүлгүүд санагдаад чихэнд чиний л хоолой сонсогддог харахыг ,сонсохыг хүсэхгүй байгаа хэдий ч гадуур явах болгондоо чамайг хайдаг адилхан хүн харвал баярладаг андуураад л тэр . Анхны бүхэн минь надад хайргүй байжээ одоо би айж байна бас унаж байна өдөр хоногийг аргацааж өнгөрүүлж байна.Ганцхан сайхан зүйл нь чи дахин хайрлаж хайрлуулж дурлаж байна . Энэ л надад хангалттай чи аз жаргалтай байгаа нь надад хангалттай . Дурлалын өвчин юу вэ? Хайр ийм л байна дурлачихсан дараа нь хайралчихсан. Яг л шүлэг шиг эхлээд уншина таалагдана дараа нь хэцүү үедээ эсвэл энгүүн үедээ ч уншдаг болно сүүлдээ санаандгүйгээр уншчихдаг болно."Хайр яг л шүлэг шиг" юм.Чамайг санаж байна санасан сэтгэлээ чамаас холдож дарж байна.Энэ байдал чамайг намайг шархлуулсантай дүйцэхүүц юм.Чиний өмнө хэн ч биш болсон ч хайрласаар байна.
Эсрэгцэл боломжгүй зүйл мэт боловч боломжтой юм.Хайранд боломжгүй зүйл гэж байдаггүй.үхлээс ч илүү хүнд юм.
"Би чамд хайртай."

Түр хүлээнэ үү...
Top