ЦАХИЛГААН ЖААЛ

"Коралайн"-тай дотносон нөхөрлөж, түүнийг зүрхний бяцхан андаа болгоод удаагүй буй өсвөр уншигчдадаа бид ханьсан найзлах бас нэгэн сод жаалхүүг хөтлөн ирлээ. Өрнийн хүүхдийн уран зохиолын шилдэг дүр Коралайны нэгэн адил дорнын хүүхдийн уран зохиолын содон нэг дүр Цахилгаан жаалтай танилцагтун!

Хятадын алдартай хүүхдийн зохиолч, Ханс Христиан Андерсаны нэрэмжит шагналт Жан Жылүгийн хамгийн алдартай бүтээл бол түүний 1987 онд хэвлүүлсэн "Цахилгаан жаал" хүүхдийн роман юм. Байгалиас заяасан ер бусын чадвараасаа болж бусдад ад шоо үзэгдэн гадуурхагдаж буй нэгэн хүүгийн түүхээр дамжуулан хүч чадлаа эгнэгт сайн сайхны төлөө зориулсны хариуд хүн юунд хүрч болдгийг харуулсан энэ зохиол үе үеийн олон хүүхдэд урам зориг, итгэл өгч, хүнлэг, сэтгэлийн хаттай хүмүүс болон төлөвшихөд нь тусалсан билээ. Мөнхүү энэ зохиол хүүхдийн ертөнцийг хал үзэж, хашир суусан томчуудын нүдээр дээрээс нь тонгойж харах бус тэдний өөрсдийнх нь гэнэн цайлган, хиргүй тунгалаг нүдээр дэргэдээс нь харах боломжийг ч томчуудад олгодог.

Хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө онцгой, сод! Тэр онцгой сод чанараа хүүхэд өөрөө олж анзаарах, үнэлэх нь хамгийн чухал! Цахилгаан жаалын уйдамгүй адал явдлууд ертөнцийн сод хүүхдүүдэд сэтгэлийн хань, урам зориг, нугаршгүй итгэл бэлэглэх болтугай!

Зохиолч: Жан Жылү
Орчуулагч: Батсайханы Сувддулам
Номын зураач: Лхаасүрэнгийн Нямдорж
Ариутган шүүгч: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Дизайнер: Баярмагнайн Билгүүн

Эрхлэн гаргасан Тагтаа Хэвлэлийн Газар

Хэвлэгдсэн он 2020
ISBN 978-99978-75-99-0