ЭДГЭРЭЛ

"Эдгэрэл" нь Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч, яруу найрагч, уран зохиолын орчуулагч Б.Баясгалангийн хоёр дахь шүлгийн түүвэр юм. Түүний "Арван гуравдугаар сарын бороо” анхны шүлгийн түүвэр 2009 онд хэвлэгдсэн. Б.Баясгалан Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман, “Хар захын гудамжны Спиноза” өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр зэрэг орчуулгын арав гаруй бүтээлтэй. 

Хэвлэгдсэн он 2018
ISBN 978-99978-75-90-7
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Lkhamsuren Dashkhorol
Эдгэрэл*-д зориулав:

Өчигдөрийн бороо шиг их усан нулимс надад байсанд биш

Өөрт чинь жаргал хүссэн харц гэнэн байсан болохоор

Өтгөн манан адил надаар дүүрэн чи л байсан учир

Өрөөнд минь тэнүүчлэх сүнс чинь сохор байсан болохоор

Өөдөөс минь харан зогсох цогцост ирээдүй үгүй учир

Амьдрах хэрэгтэй шүү чи

Гуниг бүхнийг чинь насаараа тээх болохоор

Гэрэлтэй бүхэнтэй ойр яваарай өчигдөр минь

Д.Л

Sara
...Агаарт хөлөө тавиад л би амьдралыг олно.
Амжиж жигүүрээ дэлгэвэл аавыгаа илүү ойлгоно.

Tsewelmaa
Чиний тохуурхлыг цаг хугацаа ч
Чинээнд нь тултал эдгээж чадахгүй

Илбэе гэтэл хацар чинь үгүй, нулимсанд чинь дэмий норж
Эрье гэхнээ зүг чинь үгүй, нуугдаж тоглохоос залхаж
Хөтлөе гэхнээ гар чинь үгүй, атгалт чинь улам чангарч
Хүн зоны дунд нэг ийм хүн, тохуурал чинь улам гаарч.....

Чиний тохуурхлыг цаг хугацаа ч
Чинээнд нь тултал эдгээж чадсангүй