Цас

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн өөрийнх нь тодорхойлсноор амьдралдаа бичсэн цорын ганц "улс төрийн" роман нь "Цас" юм. Олон улсын уншигчдын гарт хүрмэгцээ маш олон тооны хэлэлцүүлэг, яриа, маргаан мэтгэлцээний бай болсон уг романд даяаршлын эрин зуунд хөл нийлүүлэн хөгжихийн сацуу дангаар шинжээ хадгалж үлдэх гэсэн жижиг улсуудын туулж буй бэрхшээлүүд, үзэл санааны хуваагдал, үнэт зүйлсийн зөрчилдөөнийг тусган харуулахын ялдамд ерөөс үндэстнийг үндэстэн болгож байдаг язгуур үнэт зүйлс рүү уншигчдаа ултайхан бодолд хөтлөх учиг холбоосыг зангидаж өгчээ.

Ка хэмээх цөлөгдсөн яруу найрагч Түрэгт эргэн ирээд Карс гээч алсын бөглүү хотыг зорино. Чингэхдээ шашиндаа үнэн сүсэгтэйн учир гэзэг үсээ алчуураар халхалж явдаг охидын гэнэтийн их амиа хорлолтыг сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаар түрий барьжээ. Гэвч Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийнх нь гэрэл гэгээ л тийш ховсдон дуудсан юмсанж.

Тасралтгүй орох их цас, алдалгүй мөшгөх хардлага сэрдлэгийн дундуур туучин явахдаа Ка нэг л мэдэхнээ Ипекийн хуучин нөхрөөс эхлээд ихээхэн харизматик алан хядагч хүртэл олон хүний онцгой эрх ашгийн төв болчихсон яваагаа сүүлд ухаарна. Дарагдаж удсан авьяас билиг гэнэтийн их баяр хөөртэй хамт сэргэн ирнэ. Театрын үдэшлэг аллага хядлага болохдоо тулна. Бурхныг оллоо гэтэл төлөөсөнд нь бүх зүйлээ алдаж таарна. Ерөөс сэтгэл уярам, егөөтэй, оюун санааны түгшүүр зовнилоор нөр цуурайлсан, Цас роман нь бидний бүгдийнх нь эдүгээ ахуйтай асар их хамаатай зохиол юм.

Хэвлэгдсэн он 2015
ISBN 978-996-277-5
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Uyanga
Ка хэмээх улс төрийн цөллөгт Германд амьдарч байсан яруу найрагч эхийнхээ оршуулгад оролцохоор Түрэгт ирж буйгаар түүнчлэн алс бөглүү Карс хэмээх жижигхэн хот руу аялж байгаагаар зохиол эхлэх бөгөөд Истанбулд төвтэй Репабликан сонинд ажиллах найзынхаа тусламжаар тус сонины томилогдсон сэтгүүлч болж Карсад сүүлийн үед шил шилээ даран гарах болсон гивлүүртэй охидын амиа хорлох хэргийг судалхаар явж байгаа нэрийдэлтэй ч эртний сэтгэлт бүсгүй Ипекийг зорин очдог. Цас нэвсийтэл орж орхигдсон, бөглүү, ядуу Карс хотыг үзэсгэлэнт үлгэрийн орон мэт болгох ч их цасны балгаар тус хотыг зорин ирэх болон хотоос гарах бүхий л зам хаагдах 3 хоногийн хугацаанд хэрэн ирсэн жүжигчдийн баг театрт хувьсгал гаргаж, үймээн дэгдээснээр зохиолын үйл явдал өрнөх бөгөөд мань Ка өөрийн мэдэлгүй, Европоос ирсэн, шашингүй үзэлт, яруу найрагч байсныхаа төлөө, тэр л цаг мөчид Карсад байсныхаа төлөөсөнд энэхүү эмх замбараагүй байдлын золиос болдог. Зохиолд Ка, Ипек хоёрын хайр дурлалыг 2-3 бүлэг дамнуулан гаргах бөгөөд Кагийн хувьд энэ бүх үймээн самууны дараа зам нээгдмэгц Ипекийг Франкфурт руу дагуулан явж, үлдсэн амьдралынхаа насан туршийн аз жаргалаа оллоо хэмээн баярлаж, энэхүү аз жаргалаа сарничих вий, бүтэхгүй байх вий гэсэн айдас шаналалаар дүүрэн байсан бол Ипекийн хувьд түүрхэн зуурын сэтгэл хөдлөл, өмнөх амраг Хөхийгөө мартагнах шалтгаан төдий л зүйл байдаг. Уг зохиол нь Кагийн сайн найз зохиолч Орханы дурдатгал маягаар бичигдсэн бөгөөд Кагийн үлдээсэн тэмдэглэлийн дэвтэр, бичиг баримт, Карсын телевизийн хуучны архив, тухайн үед Кагийн уулзаж байсан хүмүүсийн дурсамж зэргийг үндэслэн зохион найруулсан. Ка Карсаас буцан дөрвөн жилийн дараа бусдын гарт хөнөөгдөхөд Орхан Франкфурт руу найзынхаа үхлийн талаар судлахаар түүнчлэн түүний жим мөрөөр Карс руу хүртэл аялал хийхэд Ка хэмээх нэгэн гунигтай, ганцаардмал, өрөвдөлт хувь заяат найрагчийг сайнаар дурсах нь бүү хэл санаж дурсах нь цөөн байсан нь хувь тавилангийн тохуурхал мэт. Хүний амьдралын утга учир юунд оршдог юм бэ? Аз жаргалтай амьдрал гэж юуг хэлээд байгаа эсэх, хүн юуны төлөө өдөр хоногийг өнгөрөөн утга учиртай эсэх нь үл хамааран амьдарсаар байдаг юм бол хэмээх асуултууд номыг уншиж байхад байнга толгойд байсан. Товчлон дүгнэхэд энэхүү ном нь зарим талаар сонирхол төрүүлэхүйц боловч амьдралын хар барааныг ихэвчлэн өгүүлсэн, уншиж суухад гуниг харуусал их төрүүлсэн, зарим хэсэгтээ хэтэрхий нуршмал мэт санагдсан.

MG GB
44 бүлэгтэй, 514 хуудастай ном. Аз жаргалыг олохын даваан дээр амьдралын ээдрээний золиос болчихдог Ка минь дээ...
Хамгийн сэтгэлд үлдсэн мөрүүд:
- Шөнө дунд Франкфуртыг дээрээс нь ажиглаж зогсоход энэ хорвоо ч тэр, миний амьдрал ч тэр бүхэлдээ ямар ч утгагүй санагддаг. Дотоод дуу хоолойгоо олж сонсдог гэх үү дээ?
- Өөр хүн болчихно гэж айх юм алга. Харин одоогийн энэ би дээ эргэж хэзээ ч эргэж ирэхгүй болчих вий, тэр бүү хэл ийм байснаа ор тас мартчих ч юм билүү гэсэн бодол намайг хамгийн их айлгадаг. Ийм бодол л хүмүүсийг амиа хорлоход хүргэж байгаа юм.
- Олдсон эхний боломжоо ашиглаж өөрийгөө өрнийхөнтэй яг адилхан бодож сэтгэдэг хүн гэдгээ тэдэнд баталж чадахгүй юм бол доромжлол, дорд үзлээс нь бултах аргагүй.
- Бурхан минь, уугуул мөн чанараа хадгалан үлдэж, аливаа эргэлзээ тээнэгэлзлээс ангид байхад минь тусалж хайрла.
- Улс төрийн цөллөгт олон жил байсан хүний хувьд би чамд хэлье. Амьдралд хүн үзэл баримтлалтай байхаас илүү аз жаргалтай байх нь чухал юм шүү. Хүний амь сохор зоосны ч үнэгүй, биднийх шиг ийм оронд итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өргөх нь тэнэглэл. Итгэл үнэмшил, өндөр дээд үзэл гээч нь баян орны хүн ардын л өмчилж таашаалдаг тансаглал.

Lkhamsuren
КА-д зориулав

Анир чимээгүй бол чиний төрх

Алгуурхан хаялах их цас шиг

Аажуухнаар өвч биеийг бүрхэж

Мөнхийн шаналалд цэг тавина

Санаа алдах их уйтгар дунд

Салаа зам шиг эрзэлзээн эхэнд

Сайхан гэх шаналлын өмнө

Саяхан цас орлоо.Чи иржээ

Гуниглаж байна уу даа чи

Томоос том ширхэг бүр чинь

Гутралаас чөлөөлөгдөж, өөрийгөө зольж

Гялтганах ч очгүй будраад байх юм

Битгий зогсоорой цас минь

Энгэрт чинь наалдаад

Эгшин ч атугай зогсмоор байна

Эргээд л чи явчихна шүү дээ

Яг л өвөл шиг,

Эгээ л явсан шигээ…..

Ari
Улаанбаатарт анхны бороо орсон өдөр уншиж дуусав.

Улс төр, шашин, хайр сэтгэл болоод ер нь хүний оршихуйн маш олон элементүүд, тэдний уялдаа холбоог аль нэг талд нь хэт хэлбийхгүйгээр бүгдийг нь дундажлаж бичсэн нь нэг л "өөр" санагдав.

Нобелийн шагналт мөн Турк зохиолчийн роман гэсэн тодотголд хөтлөгдөн уншиж эхэлсэн боловч нэг л шуударч өгөхгүй барин тавин явсаар бараг 20 гаруй хоног уншжээ...

Тэмдэглэл: https://medium.com/@iBold/%D1%8D%D1%8...

Bayarpurev Be
Уншсан байхад илүүдэхгүй номын нэг санагдлаа. Шүүмжлэх зүйл нь бага зэрэг нуршуу гэж бодож байна.