Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд
Зохиолч: Франц Кафка, Орчуулагч: Жалан-Аажавын Тэгшзаяа

Энэ номд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна,  “Мацагчин”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм.

Уг номоос Франц Кафкагийн гол бүтээлүүдтэй танилцаад зогсохгүй тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын алдарт лекцийг бүрэн эхээр нь, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харүки Мүракамигийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг мөн унших боломжтой аж.

Хэвлэгдсэн он 2016
ISBN 978-99973-3-582-1
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Chimeddolgor Ch
Шөнөжингөө Кафка зүүдлээд, нөгөө л үргэлж хүсэж явдагаара би түүнийг тэврээд хамтдаа цурхиран уйлах юм. Шүүх ажиллагааг уншихад ямар ч цонхгүй нэг жигтэй өрөө рүү шидүүлчихэж байга юм шиг байсан. Харин энэ түүврийг уншихад подвалын өрөөнд өөрийгөө хорьчихсон мэт, жижигхэн төмөр хамгаалалттай цонхоор шувуу жиргэхийг сонсоод ч байх шиг, зүрх сэтгэл онгойх ч шиг түгжигдэх ч шиг. Яаж ингэж бичдэг байна?!

Tseso
Өөрийгөө хайрлах ойр дотны хүмүүсээ зөв сонгох хэрэгтэйг өгүүлсэн тууж өгүүллэг

Nyamzul Batsukh
Яриангүй сайхан орчуулга аж. Шимтэн байж уншиж дуусгалаа. Дурласан Замза, Кафкагийн найз хэмээх хоёр өгүүллэг дээр үг бүр нь ямар ончтой басхүү ёжтой байваа. Орчуулга гэж ийм л баймаар. Бас "Хувирал-ыг уншаад хөндүүрлэж байсан сэтгэл "Дурласан Замза"-г уншаад багахан тайтгарах шиг. Гагцхүү Мүракамид л энэ шаналант өгүүллэгийг дурлалын романс руу эргүүлэх санаа төрсөн биз гэж бодох шиг. Ер нь тэгээд дахин эргэцүүлэх зүйлс ихтэй баялаг түүвэр болжээ

Miso
Аав нь өөртэй нь хатуу ширүүн ханддагаас суусан хүйтэн, хөндий үг дуугүй байдал харагдсан ч хүлцэнгүй дотогшоогоо байсан тэрээр иймэрхүү хачин санаануудыг гарган зохиол бүтээлээ туурвидаг байжээ дээ хэмээн бодсоор дуусгав... Тодорхойгүй байдал тодорхойгүй үр дүнд хүргэдэг бололтой...

Bayanjargal Munkh-Orshikh
Өмнө үзсэн Хувиралын орчуулга тун ойлгомжгүй байсныг Тэгшзаяагийн Хувиралаас уншиж мэдээд бусад өгүүллэгт нь эргэлзэх сэдэл ч үлдээхгүйгээр тун ч сэтгэл амар уншлаа. Набаковын задлан шинжилсэн лекцтэй энэ номд дахин нэг Хувиралын талаар үг бичих нь илүүц биз ээ. Цээрлүүлэх Колонидийн тухайд дүрслэн бичсэн бүхэн нүднээ ил үзэгдэж, уншиж суугаа хүн бүхэнд ямар амар хялбар, тодорхой юм бэ гэж бодогдох хэрнээ задлан шинжилж ухах мөчид энгийн үгсийн ард гүн утга дайж бичсэн авьяасыг нь шагшин бахдмаар. Кафка юунд бичсэн бүхнээ устгадаг байсан юм бол? гэж гайхах юм. Аа харин Муракамикийн өгүүллэг илүүц санагдав. Магадгүй Хувиралтай холбоотой бүхнийг багтаах гэсэн хүсэл юм байлгүй дээ.

Shine
Би ер нь хэн нэгний тайлбар, хэн нэгний өнцгийг харах дуртай байдаг. Магадгүй би өөрөө тэнэг болохоор ч тэр байж магадгүй. Тиймээс Владимир Набоковын "Хувирал" туужийн тухай лекц болон Исаак Башевис Зингерийн "Кафкагийн найз" өгүүллэг их таалагдлаа. Өнгөц хүлээж авдаг надад гүнзгий ухаж төнхсөн тайлбар, асуултууд, мөн тэдгээрийн хариултууд их таалагддаг. Гэхдээ асуултанд илүү их дуртай.

Таалагдсан хэсэг:
Нүүр 148 хуудсийн сүүлийн цогцолбор буюу 3 төрлийн хүн нэг газраар явж өнгөрөхөд яаж хүлээж авч байгааг тайлбарласан хэсэг, Нүүр 234 сүүлийн цогцолбор буюу хувь тавиланг шатартай холбож бичсэн хэсэг, Нүүр 243 "Миний амьдралын бүх зүйл үгэнд хувилж байх юм. Хаа сайгүй үг...Үгийг идэж, үгийг ууж, үгтэй гэрлэж, үгээр өөрийгөө хордуулна."

Үг гэдэг үг өөрөө аймар үг л дээ хэхэ.

Уншиж эхлэхээс минь өмнө аав хэд сөхөж хараад "Энэ алдартай зохиолчид ч дээ. Учрыг нь ч ойлгохгүй юм байна." гэж билээ. кк. Түүн шиг л би гол санааг ойлгоогүй өнгөрсөн байх. Саяхан нэг ойлгосон нь ном уншиж байхдаа зохиолч яг ямар зорилгоор, хүнд өгөх мессеж нь юу байв гэж бодож унших ч шаардлагагүй, зүгээр л дотор нь сэлэх ёстой юм байна гэж бодож байж билээ. Мөн одоо биш ч хэзээ нэгэн өдөр ойлгох ч юм бил үү. Энийг л хэлээд байна гээд. Тиймээс хувь тавиланд орхилоо. Толгой хүрэхгүй үед бодоод ч олдохгүй зүйлийг, ирээдүйд ухаан суугаасай гэж найдан орхиё.

Франц Кафкагийн тууж, өгүүллэгүүд нь бүгд үхлээр төгссөн байлаа. Хамгийн аймар нь Цээрлүүлэх колонид байсан санагдана. Бүх зүйлийг яг таг бичиж өгсөн нь илүү аймар байсан.

Tsogzoohoi
Франц Кафкагийн “Хувирал” тэргүүт тууж, өгүүллэггүүдийн ном уншлаа. Эл номонд уг зохиолчийн мацагчин, шүүлт, цээрлүүлэх колонид, хувирал зэрэг бүтээл багтсан. Түүнээс гадна Владмир Набоковын “Хувирал” туужийн тухай лекцийг хөрвүүлжээ. Мөн Японы алдарт зохиол Харүки Мүраками “Хувирал” туужаас сэдэвлэн бичсэн “Кафкафгийн найз” өгүүлгийг унших боломжтой.
Франц Кафкагийн бүтээлүүдээс “Хувирал” тууж хамгийн их таалагдав. Грегор Замза гэгч доншуур худалдаачин хийдэг залуу нэгэн өглөө сэрмэгцээ аварга том шавьж болчихсон байхыг мэднэ. Хэдэн тийш сарвалзсан хөлтэй, хөдлөх бүрийдээ зунгааралдсан шингэн зүйл ялгаруулдаг аймшигт төрхтэй болчих нь тэр. Яагаад ийм болсны учрыг үл ойлгож ядан байтал гэрийнхэн нь түүнийг орноосоо босох цагаасаа оройтож буйг мэдээд түүнийг харахаар цуглана. Гэр бүлийнхэн нь түүнийг харахын эцэсгүй аварга шавьж болсны хараад айн цочиж, сандрах хэдий ч учрыг нь олох гэж яарсангүй. Хэдэн өдрийн турш Грегор өрөөндөө ганцаар хэвтэж, өөрт нь юу тохиолдсоныг эргэцүүлж хэвтэнэ. Гэвч гэрийнхэн нь түүний талаар хэнд ч хэлэхгүйгээр үл барам, урьдын адил амьдарцгаана. Хэдэн өдрийн дараа өрөөнийх нь бүх тавилгыг зөөж суллаж, хоосон өрөөнд түүнийг дураар байлгах болов. Гэвч удалгүй түүний өрөө гэрийн хамгийн хэрэггүй новш цуглуулдаг “харанхуй өрөө” болж хувирна. Грегор яг л гэрийн хамгийн хэрэггүй новш мэт ад үзэгдэж, эцэгтээ адлуулна. Эцэстээ хоол ч үгүй, юу ч үгүй өрөөндөө цор ганцаар тарчилж хэвтсээр энэ хорвоог бардаг.
Эл туужаас хүн нэртэй баг зүүсэн харахын эцэсгүй шавьжнууд хорвоо дээр хаа сайгүй нуугдаж байдгийг ойлгож болно. Яг үнэндээ Грегор бол хорхойд хувилсан хүн, харин гэр бүлийнхэн нь жинхэнэ хүнд хувилсан шавьжнууд юм. Би Грегорыг их өрөвдөж, эцэстээ хүн дүрдээ хувилах болов уу гэж таамагласан ч тэгээгүй. Эл тууж анх 1915 онд хэвлэгдсэн даруйдаа уншигчдийн анхаарлыг татаж, утга зохиолын хүрээнд өвөрмөц бичлэгийн хэв маягаараа ялгарч гарч ирсэн гэдэг. Түүний зохиол үнэхээр өвөрмөц санагдсан. Сэдэв, бичлэгийн хэв маяг нь тэр чигтээ сонирхолтой, нэг барьж аваад уншихад салахааргүй юм байна лээ. Түүнээс гадна “Тагтаа паблишиниг” уг номыг монгол хэл руу үнэхээр сайн хөрвүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.
Франц Кафкагийн тууж, өгүүллэгүүд үнэхээр таалагдсан учраас алдарт “Шүүх ажиллагаа” номыг уншиж эхлээд байгаа.

Enkhsuren Erdenebat
Ёстой янз янзын хэлбэр, дүрс залгиад байгаа мэт л байлаа. Хамаа замбараагүй хар дарсан зүүд шиг ч юм шиг хаашаа ч юм бэ дээ ...

Даваадорж Ишдорж
Хачин гайхам ганцаардсан хүн биш ч хүн сэтгэлт шавж, дандаа хардаг хэрнээ өөр дээрээ дасаагүй үйлдэл, Мүракамигийн хачин санаа

Enkhy Tsoodol
Манай цаг үеийн хамгийн агуу Герман зохиолч Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд"-үүдийг бараг л 5 од өгмөөр сайхан орчуулсан ном байна. Энэ дундаас өөрийн бүтээсэн зүйлээ сохроор тахин шүтэж, бусдад шударга бусаар хандаггийн илэрлийг хамгийн хүнд (extreme) байдлаар харуулсан өгүүллэг 'Цээрлүүлэх колонид' хамгийн их таалагдсан нь байв. Харин эсрэгээрээ "Хувирал"туужийн тухай Владимар Набоковийн лекцийг бүрэн таашаасангүй. Миний төсөөлөл хийгээд бодит байдал, Грегор яг ямар амьтан болж хувирсан бол, яагаад ингэж төгсөв, сул дорой Грегорийн эргэн тойрон дох зүрх сэтгэлгүй хүмүүсээс гадна тууж юуг юутай тодотгож харуулахыг хүссэн бол гэх мэт маш олон асуултын хариултыг энэ хүний тайлбарлах өнцөгөөс дахин харж, будаа идэхээр хүлээж байсан ч санасанд хүртэл тайлбарлаж чадаагүй юм шиг (туужийн хэсэг хэсгээс тасдаж аваад ойлгомжтой зүйлийг л дахин бичсэн мэт санагдав, далд утга санааг тэгтэл гүн хөндөөгүй). Бас нэг сонирхолтой нь Кафка бас энэ номыг гаргасан Тэгшзаяа 2, 2уулаа хуульч мэргэжилтэй байсан нь сэтгэлд нэг л дотно санагдаж бас хуульч, эрх зүйч хүмүүс үгэнд ийм авьяастай байж болох нь гэсэн урмыг дахин хайрлав.