Аз жаргалтай төгсгөлүүд
Орчуулагч: Батсуурийн Баясгалан

Яруу найрагч, орчуулагч Б. Баясгалан энэ номондоо өрнө, дорнын шилмэл өгүүллэгүүдийг тэнцүүхэн багтаах гэж зорьжээ. Ингэхдээ ахуй ертөнцийн нийтлэг сэтгэлгээг голоор нь зааглан оршигч оюун санааны энэ хоёр ай савын онцлогийг харуулахын тулд XX зууны Хятадын утга зохиолын ертөнцөд төрөн гарсан хамгийн сод зохиолчдын нэг Ли Яаотаны (Ба Жин) "Нохой", Японы утга зохиолын ертөнцөд баримтат зохиолуудаараа шуугиан тарьсан эмэгтэй зохиолч Хаяаши Фүмикогийн "Баян хуур ба загасчдын суурин", Канадын зохиолч Маргарет Этвүүдийн "Аз жаргалтай төгсгөлүүд", Америкийн алдартай зохиолч Фланнери О Коннорын "Сайн хүнийг олох хэцүү" зэрэг арав гаран өгүүллэгийг сонгосон авч эх хэлнээ хөрвүүлэн уншигч танд барьж байна.

Хэвлэгдсэн он 2013
ISBN 99962-4-873-9
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Tuugii Tuugs
Ба Жиний бүтээлээс л болж энэ номыг уншсан, жилийн өмнө найз минь энэ номыг цүнхэлж яваагүй бол хэзээ ч шүүрч авахгүй байсан боловуу. Уншиж дууссаны дараа ч тэр өгүүллэг л сэтгэлд их гүн үлджээ. Урлагийн гоо сайхнаас таашаал авах ёстой атал хамгийн сэтгэл эмзэглүүлсэнийг нь бодоод байдаг нүгэлтэй ч юмаадаа. Жижигхэн хэрнээ уншууштай, сайхан бүтээл байлаа.

Miso
Өрнө дорнын өгүүллэгээс бүрдсэн тус номны Хятад зохиолчийн өгүүллэг илүү таалагдсаныг хэлэх ёстой байх. Хятад ухаан, бичлэг яагаад ийм өөр байдаг юм бол оо? дандаа далд санаатай гэж боддог үзлээс болсон ч байж болох. Аавыг минь уснаас хятад хүн аварсан учраас дандаа талархаж явдаг үзлээс ч бас болов уу алин болохыг мэдэхгүй ч үнэхээр монгол орчуулгын зохиолч нартаа талархах байна.
/Миний мэдэхээр монгол орчуулагчид ашиг харахгүй сонирхолоороо үзэг, цаасаа нухан толио эргүүлэн шүүрдээд л шүүрдээд л байдаг бололтой. Сая Д.Дашмөнх орчуулагчийн номыг уншсан болохоор ч тэрүү дахин ямар ном орчуулсан бол гэж үзтэл дараагийн номоо орчуулах уу байх уу гээд эргэлзээ бичжээ. Коммент бичсэн хүмүүс нь мөн л цөөн, дандаа ойрын байнга харьцдаг, танил хүмүүс, зохиолч орчуулагчид нь бололтой үгээр дэмжсэн дэмжлэг нь ч мөн цөөн...яагаад ийм байна вэ? ийм сайхан өгүүллэгийг, санааг хүмүүст нийтэд түгээе гээд орчуулаад л байдаг, хамаг хөдөлмөр, цаг хугацаа, хөлс хүчээ шингээгээд л байдаг үр дүнд нь тэд "шатаж" дуусч байна... харамсалтай ч юм шиг... гэхдээ тэд сурталчилахгүй болохоор олонд хүргээгүй мэт боловч тэрхүү бүтээлээс нь уншсан уншигчид цаашаа сурталчилахгүй, мэдээлэхгүй болохоор ч бас хүрдэггүй байж болох... уншигч надад ч бас алдаа байгаад байна гэж хэлэх байна. Тэрхэн үедээ бичиж тэмдэглэхгүй л бол олон зүйлийг хадгалж авдаггүй, авсан ч тэр олон зүйлээс яг сэтгэлд үлдсэн эмзэглэсэн, бодолд оруулсан зүйлээ л тэмдэглэж үлдээдэг болохоор өөр хүнийг таттал бичихгүй өөрийнхөө талаас харсан зүйлийнхээ тоймыг ч бичдэг байж болох юм даа...тэгэхээр юу хэлэх гээд байна гэхлээр уншигчид минь монгол орчуулгын номнуудаа олон уншаарай, харьцуулан санал зөвлөмжөө хүүрнэж байгаарай гэж зөвлөе. Тэр хүмүүс /орчуулагчид/ үргэлж үгээр, урмаар дутаж /үгээр бялхаж байдаг авч/ илүү дутаж явдаг ч юм уу даа.../

"Аз жаргалтай төгсгөлүүд" олон болог ээ...