Габриэль Гарсиа Маркез
Уран бүтээлийн төрөл: Үргэлжилсэн үг, Шидэт реализм 474

Утга зохиол дахь шидэт реализмын хамгийн гарамтай төлөөлөгчдийн нэг, Нобелийн шагналт Колумбын зохиолч.

Монгол уншигчид их зохиолчийн "Зуун жилийн ганцаардал" романыг нь Г.Акимын, "Хурандаад хэн ч бичихгүй" туужийг нь О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболд, "Гунигт янхануудаа дурсахуй" туужийг Б.Нямдоржийн орчуулгаар тус тус хүртсэн билээ. Хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог.