Пүрэвдоржийн Номинбилэг
Уран бүтээлийн төрөл: Утга зохиолын орчуулга 346

Улаанбаатар хотын уугуул. “Гэрэг” сэтгүүл, UB.life сайтын нийтлэлч. 25 настай. Орос, англи хэлтэй. ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг 2014 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлзүйн салбарт ажиллах хугацаандаа нийгэм, улс төр тэргүүт олон төрлийн сэдвээр нийтлэлүүд орчуулж, “New York Times Weekly”-ийн монгол хувилбарын орчуулгыг хийдэг байв. Бразилийн зохиолч Пауло Коэльогийн “Тагнуулч” хэмээх номыг орчуулсан нь түүний утга, уран зохиолын чиглэлийн анхны томоохон бүтээл болсон юм. Мөн тэрбээр Зөвлөлтийн суут найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагуудын түүвэр "Хугацаан доторх хугацаа" номыг орос, англи хэлнээс хөрвүүлэн уншигчдадаа бариад байна.