Чи Зи Жиан
Уран бүтээлийн төрөл: Роман, Үргэлжилсэн үг, Тууж 318

Хятадын энэ цаг үеийн алдартай зохиолчдын нэг Чи Зи Жиан 1964 оны Хоёрдугаар сарын 27-нд төржээ. Тосгоныхоо дунд сургуулийн захирал эцэг нь Гурван улсын үеийн Вэй улсын агь, яруу алдар нь дуурьссан их найрагч Зи Жианыг ихэд дээдлэн биширдэг байсан болохоор охиндоо Чи Зи Жиан хэмээх нэр хайрласан гэдэг. Охин аавынхаа итгэлийг хөсөрдүүлэлгүй, эртний Вэй улсын агь, их найрагч Зи Жианы алдрыг ч мөн өндөрт өргөж бүх хятад даяар алдартай зохиолч болжээ. Тэрээр 2008 онд "Эргүнэ голын баруун эрэг" романаараа Хятадын утга, уран зохиолын хамгийн дээд шагнал "Маогийн шагнал"-ыг хүртсэн билээ.