Ганбатын Лхагвадулам
Уран бүтээлийн төрөл: Яруу найраг, Орчуулга 643

1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Англи хэлтэй. 2005 оноос шүлэг найраг, уран сайхны кино болон улс төр, танин мэдэхүйн нийтлэлүүд орчуулж эхлэсэн. Яруу найргийн "Эцэсгүй замын дунд" (2005), “Борооны зүрх” (2006), “Эрвээхэйн зүүд” (2008), “Дотно алс” (2012) түүврүүд хэвлүүлсэн. Эмили Дикинсоны шүлгүүдээс түүвэрлэн орчуулснаа “Орчлонд илгээх захидал” нэрээр 2006 онд олны хүртээл болгосон. Мөн Э.Х.Гомбрихийн “Дэлхийн бяцхан түүх”, Альбер Камюгийн “Хөндлөнгийн хүн” тууж, Италийн суут найруулагч Федерико Феллинигийн намтар дурсамжийн ном болох "Зүүд бол цорын ганц бодит зүйл"-ийг тус тус хөрвүүлж уншигчдад хүргэжээ.