Цэрэнпилийн Гомбосүрэн
Уран бүтээлийн төрөл: Утга зохиолын орчуулга 467
Монголын орчуулагч, дипломат. Москвад Хэвлэлийн дээд сургууль (1961-66), ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломатын академийн курсыг (1978) тус тус төгсжээ. Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд байсан. В.Астафьевийн "Хаан загас", А.Рыбаковын "Арбатын хүүхдүүд", "Айдас", "Үнс чандруу", И.Ильф, Е.Петровын "12 сандал", "Алтан тугал", Ф.М.Достоевскийн "Гэм зэм", "Карамазовын хөвүүд", Орхан Памукийн "Хар судар" зэрэг 20 гаруй сонгодог бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ.