Лодонгийн Түдэв
Уран бүтээлийн төрөл: Роман, Үргэлжилсэн үг, Сэтгүүл зүй 212

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар , малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд УБДС, 1964–1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж , эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн .

УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшлаж эхлэв . Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч , тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.