Готовын Аким
Уран бүтээлийн төрөл: Утга зохиолын орчуулга 966

Зохиолч, орчуулагч.  Л.Гумилевын “Хар домог”, Ч.Айтматовын “Цаазын тавцан” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалын үндсийг Монголд анх тавьж “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна. Мөн “Цэцэн билгийн сувд эрхи” (англи-монгол, монгол-англи цэцэн үгийн толь), “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол” зэрэг 14 ном туурвисан байна. Хоёр ном ариутган шүүсэн ба нэлээд ном, өгүүлэл нь гадаадад хэвлэгджээ. “Ил товчоо” сониныг анх санаачлан гаргаж Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Үндэсний номын сангийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, үнэт ховор ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үндэсний бичиг үсгийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй. Түүний албан ёсны цахим хуудсаар зочилж болно: https://goakim.wordpress.com/