Дашдоржийн Нацагдорж

Дашдоржийн Нацагдорж нь 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. 1924 онд 18 настай Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ. Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.

Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулжээ. Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Бүтээлүүд

  • Алс газар сурахаар явагч (1927)
  • Миний нутаг (1930-1933)
  • Миний хэнз хурга (1930)
  • Харанхуй хад (1930)
  • Шувуун саарал (1930)
  • Ламбагуайн нулимс (1931)
  • Нойрын дунд (1931)
  • Хөдөө талын үзэсгэлэн (1931)
  • Хуучин хүү (1930)
  • Соёлыг гайхав (1934)
  • Монголын үрс олон болтугай (1934)
  • Адууны манаанд (1934)
  • Үзэгдээгүй юм (1935)
  • Хайран охин (1935)
  • Миний ээж (1935)
  • Ертөнцийн гурван гайхамшиг (1935)
  • Өргүй бол баян өвчингүй бол жаргалан (1935)
  • Эрүүл явбал улсын наадмыг үзнэ (1935)