Д. Анужин: "Цас" романаас эшлэхүй
2019-12-23 Д. Анужин 1066

Цастай өвлийн хүйтэн өдрүүдэд ор буйдан дээрээ тухлаад, халуун кофе, цай уунгаа Памукын “ЦАС” романыг уншиж байна гэдэг хэчнээн сайхан мэдрэмж гэж санана. Оюун бодлыг тэр чигт нь цасанд дарагдсан уйтай, гунигтай гэмээр Карс хотод түгжчихнэ…
Уржнангийн өвлийн амралтаар гэртээ ирэхдээ уншсан юм. Тэр үедээ тэмдэглэл хийгээгүй болохоор бичиж авсан ишлэлүүдээ орууллаа. Удахгүй дахин уншина гэж боддог юм.


ЭШЛЭЛҮҮД

- Шөнө дунд Франкфуртыг дээрээс нь ажиглаж зогсоход энэ хорвоо ч тэр, миний амьдрал ч тэр бүхэлдээ ямар ч утгагүй юм шиг санагддаг дотоод дуу хоолойгоо олж сонсдог гэх үү дээ.
- Ямар дуу хоолой гэж?
- Өтлөх, үхэхээс айсан айдсаас үүдсэн дуу хоолой байж болох юм.Ганцаараа тэрүүхэндээ явж байдаг сүсэгтнээс илүүтэйгээр бүлэг нийтлэгт харьяалагддаг шашингүй үзэлтэнд итгэх нь чамд амар. Чиний хувьд биеэ даасан хүн бол үл итгэгчээс хамаагүй өөдгүй, нүгэлт этгээд болно биз.


Orhan Pamuk, 1999

Биднийг дорд үзэгсэд нь ихэнхдээ Европчууд биш байдаг. Харин тэднийг харахаараа бид л өөрсдийгөө дорд үзээд унадаг юм. “Энэ ертөнцөд би ер нь юу хийж яваа юм бол? гэж Ка өөрөөсөө асуув. Ийм холоос харахад цас хэчнээн уйтай, миний амьдрал ч бас яасан их түйтэй юм бэ? Нэгэнтээ амьдарч явсан хүн үйрэн бутраад орчлонд байгаагүй юм шиг арилж одно.
Дараа нь тэр оюун бодлоо амьдрал ахуйг бүрдүүлэгч жижиг сажиг бүхэнд хандуулж, тэд нэгдэхээрээ хэрхэн нэг бүхэллэгийг үүсгэдгийг ухаарахуй нүдэнд нь цасны ширхэг тодрон үзэгдлээ… Хэрэв бидний зовлон шаналалд ямар ч учир утга үгүй юм бол бид яах гэж энд амьдарч, энэ их гасланг юуны тулд туулж яваа юм бэ? Цас түүнд амьдрал гээч нь хэчнээн үзэсгэлэнтэй агаад богино зүйл болохыг сануулж, хэдий хоорондоо арцалдан тэмцэлдэвч ерөөс хүн гээч амьтан өнө мөнх хийгээд хязгааргүй орчлонгийн дэргэд хэчнээн өчүүхэн, амьдран буй ертөнц нь ч ямархан давчууг, энэ утгаараа тэд угтаа хэн хэнээсээ дээрдэхгүйг мэдрүүлнэ.

Дундаа ганц ч болов нууцтай болцгооё. Сайхан нөхөрлөлийг эхлүүлэх хамгийн сайн арга шүү дээ. Өөр хүн болчихно гэж айх юм алга. Харин одоогийн энэ би-дээ эргэж хэзээ ч ирэхгүй болчих вий, тэр бүү хэл ийм байснаа ор тас мартчих ч юм билүү гэсэн бодол намайг хамгийн их айлгадаг. Хэтэрхий их жаргалд удаан умбавал усан тэнэг болчихно. Гэтэл бас зовлон зүдгүүрт нухлуулж удвал яруу найрагчийн хүч мэдрэхүйгээ алдчихна. Аз жаргал, яруу найраг хоёр өчүүхэн бага хугацаанд л хамт оршиж чадна. Тэгээд жаахан удвал өнөөх их аз жаргал нь яруу найрагчаа мэрж дуусгах юм уу, яруу найрагч нь гашуун үнэнийхээ ид бахаар аз жаргалыг нь үймүүлэн сандаачиж орхино. Би өөрөө ч тийм жаргалтай байгаа юм алга. Гэхдээ ядаж л залуу байна. Юу дүрслэх ёстойгоо эхлээд биччихэж чаддаг байж л бид өөр өөрсдийнхөө хувь заяаны туурвилчид, яруу найрагчид байж, бичсэн зүйлсийнхээ гайхамшгийг шимтэн уншиж суух хувь эдэлнэ. Амьд байгаа цагтаа би тэднийг дагалдан баясахгүй, бас тэдэнтэй адилгүй байлаа гээд өөрийгөө ч үзэн ядахгүй. Бидний дорд амьдрал дэлхий ертөнцийн түүхэнд ямар ч зай эзэлдэггүй. Нэг л өдөр Карсад амьдардаг энэ хүмүүс бүгд үхнэ. Хэн ч биднийг дурсахгүй. Бидэнд чухам юу тохиолдсоныг сонирхох хүн ч гарахгүй… Учир нь бид өөрсдийн яль шальхан, мунхаг хэрүүлд идэгдэж гүйцээд байгаа улс. Эргэн тойрны минь хүмүүс ийм мунхаг амьдралаар амьдарчихаад үлдээсэн ямар ч мөр замгүй үхээд өгөхийг хараад миний дотор уур хилэн бадардаг. Яг тийм л үед би амьдралд хайраас өөр чухал юу ч байхгүйг ухаардаг юм. Нэг л өдөр дотроосоо тэсэрч, эр зоригоо гайхуулахыг хүсдэггүй хулчгар гэж байдаггүй. Хүн хэн нэгнээр ямар нэг зүйл хийлгэх гэж улайран ухуулаад ирэхээрээ өөрийнхөө ч үнэмшдэггүй зүйлсийг жишимгүй яриад эхэлдгийг та анзаарч байсан уу?

Аз жаргал бол амьдарч болох бас нэгэн шинэ ертөнц нээхийн нэр. Тэнд энэ бүх гуйланчлал дарлал, доромжлолыг ор тас мартаж болно. Аз жаргал бол хэн нэгнийг тэврээд бүхий л ертөнцийг тэвэрсэнтэй адилхан болох тэр мэдрэмж юм. 

Ээдэрч түгдэрсэн хоолойгоор муу Ипекээ Хөхтэй байхыг хүсдэг, түүнд л илүү хайртай гэж муучилж суухдаа асуултуудад нь хариулах хөөрхий бүсгүй өөрт нь ямархуу их тэвчээр зарахыг харах гэснийх билээ. Одоо хэлэх үгийг минь сонсож чадах, намайг юу ч ярьсан сэтгэл зүрхэндээ өөрийг минь хайрлах шалтгаан хэзээд олчих тийм л эр хүнтэй би амьдарч чадна гэдгээ эхлээд сануулчихъя.

Түр хүлээнэ үү...
Top